|
|
|
|
Монгол Контент ХХК нь 2007 оны 6 сарын 1-ээс эхлэн Монголын интернэтийн хэрэглэгчдэд шинэ дүр төрх, шинэ хэрэглээ бүхий Үндэсний портал GoGo.mn сайтыг танилцуулсан билээ.
Энэ хугацаанд GoGo.mn нь хамгийн хэрэгцээтэй интернэтийн үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд таниулан хүргэснээр 350 гаруй мянган идэвхтэй гишүүн хэрэглэгчтэй, Монголын хамгийн өргөн хэрэглэгдэж буй портал сайт болж чаджээ.
Та бүхэн Мэдээлэл, технологийн хязгааргүй орон зайд хамтдаа аялж, Монголын цахим хэрэглээний хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхээр чармайн ажиллаж буй Үндэсний Портал GoGo.mn-д тавтай морилж, тухлан саатна уу.
|
Хэрэглэгч Та GoGo.mn-д зочилсноор:
|
Вэб - сайтаас хэрэглэгчид дэлхийн хамгийн өргөн мэдээллийн сан бүхий хайлтын www.google.com, www.yahoo.com , www.msn.com сайтуудаас нэгэн зэрэг хайлт хийх боломжтой.
|
|
Мэдээ - хэсгээс өдөр тутмын дотоодын болон гадаадын мэдээ мэдээллийг текст болон фото, видео хэлбэрээр түргэн шуурхай үзэж, хүлээн авах боломжтой. Бид хэрэглэгчдэд мэдээллийг нэг талын байр сууринаас бус, тэнцвэртэй байдлаар хүргэхийг эрхэмлэн олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. GoGo.mn дэх мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, цэгцтэй байлгах үүднээс Улс төр, Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Спорт, Нийгэм, Муухай монгол хүн, Шар мэдээ, Дэлхийд, Бусад гэсэн ангиллаар оруулдаг.
Мөн хэрэглэгчдийн чөлөөт цаг, танин мэдэхүйд зориулан телевизүүдийн хөтөлбөр, зөвлөгөө, хошин шогийн буланг байршуулсан ба нийгмийн салбар бүрийн төлөөлөл болох хүмүүсийг урьж оролцуулдаг GoGo Cafе ярилцлагын буланг тусгайлан ажиллуулж байна.
Мэдээний хуудсан дахь Хуудасны тохиргоо товчлуур дээр дарж, тухайн хуудсанд харуулахыг хүссэн мэдээллийн төрлөө сонгон хадгална. Мөн эдгээр мэдээллийн гарч ирэх дарааллыг өөртөө тохируулан өөрчлөх боломжтой.
|
|
UB Map - нь Улаанбаатар хотод байрлах төрийн болон олон нийтийн байгууллагууд, байр орон сууцууд, хотын гудамж өргөн чөлөө, гэр хорооллын гудамжны хаяг байршлын хамгийн өргөн мэдээллийн санг агуулсан. Энд объектийг фото болон зураасан хэлбэрээр харах, хоорондын зайг хэмжиж, байрлалын уртраг, өргөргийн цэгийг тодорхойлох, улмаар өөрт хэрэгтэй мэдээллээ хэвлэж авах боломжтой.
|
|
Э-Шуудан - GoGo.mn-ийн хэрэглэгч өөрийн ID үүсгэж мэйл хаягтай болох ба Монголд анх удаа интернэтээс гар утас руу SMS илгээх боломжтой үйлчилгээг нэвтрүүлсэн. Уг үйлчилгээ нь гадаадын улс оронд суралцдаг, ажиллаж амьдардаг Монголчуудын хувьд маш хэрэгцээтэй үйлчилгээ болсон гэдэгт итгэлтэй байна.
|
|
Хөгжим - Монгол дуу хөгжмийг өөрийн сонголтоор сонсох, клип үзэн, караоке дуулах боломжтой хөгжмийн санг хэрэглэгчдэд санал болгож байна.
|
|
Гар утас - Энэ хуудаснаас wap.mobicom.mn сайтад байрлуулсан гар утсанд суулгах боломжтой бүхий л контентуудын каталогтой танилцаарай.
|
|
Тоглоом - GoGo.mn-ийн гишүүдийн ажлын алжаал тайлан хөгжилтэй, энгийн тоглоомуудыг тоглох боломжийг энэхүү булан хэрэглэгчдэд олгож байгаа юм. Тоглоомууд нь хэрэглэгчдийн дунд бяцхан өрсөлдөөн бий болгох үүднээс тоглогчийн онооны дарааллаар эхний 10 байрыг дэлгэцэнд харуулдаг.
|
|
Блог - нь GoGo.mn-ийн хэрэглэгчид интернэтийн хязгааргүй орон зайд өөрийн гэсэн вэб хуудастай болж, санал бодлоо бусадтай хуваалцах чөлөөт индэр юм. GoGo.mn блогчдын санал хүсэлт дээр тулгуурлан 2009 оны 7-р сард үйлчилгээгээ дахин сайжруулан хэрэглээг улам бүр хялбаршуулж өгсөн.
|
|
Share - Хэрэглэгч ямар ч үнэ төлбөргүйгээр 100MB хүртэл хэмжээтэй файлуудыг GoGo Share-т байрлуулан бусдад дамжуулах боломжтой. 2009 оны 7-р сараас эхлэн GoGo.mn -ийн гишүүн хэрэглэгч гар утсаа ашиглан (бүх операторын хэрэлэгчид) 20030 гэсэн тоог 159300 тусгай дугаарт илгээснээр 200МВ хүртэл хэмжээтэй файлыг 30 хоногийн хугацаатайгаар байршуулах шинэ боломжийг бүрдүүлсэн.
|
|
Messenger - Интернэтийн хэрэглэгчдийн хамгийн нийтлэг хэрэглээ болсон Мессенжерийг Монголд АНХ УДАА хөгжүүллээ. GoGo Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар. Мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгож буй гэдэгт бид найдаж байна. GoGo Мессенжер нь Таны тогтсон бусад хэрэглээг өөрчлөхгүй. Та GoGo Мессенжерт элссэнээр Yahoo, Google, MSN мессенжерийн эрхээрээ ч давхар холбогдох боломжтой юм.
|
|
Найзууд - үйлчилгээ нь хэрэглэгч өөрийн товч танилцуулга бүхий хуудсаа үүсгэж, шинэ найз нөхдийн сүлжээ үүсгэн зургийн цомгоо солилцох шинэ боломжийг бүрдүүлнэ.
|
GoGo.mn нь үйлчилгээний төрөл бүртээ хэрэглэгчдийн хэрэглээг хялбаршуулсан хайлтыг оруулж өгснөөрөө онцлогтой юм. Үйлчилгээний төрлөөс хамааран категоричилсон хайлтыг хийх бүрэн боломжтой байдаг.
GoGo.mn-ийн үйл ажиллагаа, хэрэглээний түвшинг мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн санал асуулгаар үнэлэн, шалгаруулж 2007-2008 онуудад дараах өргөмжлөлөөр шагнасан юм. Үүнд:
|
- “Миний компьютер” сэтгүүл, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас зохион байгуулсан МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007, МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008 шалгаруулалтын ШИЛДЭГ ПОРТАЛ САЙТ,
- Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэглэгчдийн дунд явуулсан бүтэн жилийн судалгааны дүнгээр шалгаран ШИЛДЭГ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - 2007,
- Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч байгууллагуудын шинэ, шилдэг технологи, үйлчилгээг шалгаруулсан
“ICT-EXPO -2008” үзэсгэлэнгийн МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008 өргөмжлөлүүдээр тус тус шагнагдсан байна.
|
Зохиогчийн эрхийн талаар:
Монгол Контент ХХК-ийн эн тэргүүний зорилт бол зах зээлийн орчинд бизнесийн шударга зарчмаар, оюуны өмч болон зохиогчийн эрхэд хүндэтгэлтэйгээр хандан, түүнийг үнэлж ажиллах явдал юм. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхүүдийг дээдлэн үзэж зохиогчийн эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах албан ёсны гэрээг байгуулж, зохих зөвшөөрлийг авсны дагуу тэдний мэдээ мэдээллийг GoGo.mn вэб сайтад байрлуулан олны хүртээл болгож байна.
Одоогийн байдлаар бид 20 гаруй албан зохиогчийн эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан ба цаашид вэб порталын үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээнд бүрнээ нийцүүлэн бусад албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломж нээлттэй байгаа билээ.
|
|
|
|
|
GoGo.mn-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөл болон үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд гишүүн хэрэглэгч болох боломж нээлттэй.
Үйлчилгээний ерөнхий нөхцөл
Та манай вэб сайтад зочлохдоо дараах үндсэн нөхцлүүдтэй зайлшгүй танилцаарай.
- www.gogo.mn нь олон нийтийн цахим хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулахыг эрмэлзэх тул хэн нэгний хувийн сонирхлыг илэрхийлэх, бусдыг дайрч доромжлох зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Бусдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс илт бусдыг дайрч доромжилсон, бусдын хувийн мэдээллийг тараасан зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд тус сайтын admin-ийн зүгээс тухайн бичлэгийг устгах эрхтэй юм.
- Гэхдээ хэрэглэгчийн санал сэтгэгдлээс үүдсэн ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.
- www.gogo.mn- д байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
- Манайд байршуулсан зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
- www.gogo.mn нь өдөр тутмын томоохон мэдээллийн хэрэгслүүд, бусад сонин сэтгүүлүүдтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, тэдний мэдээ мэдээллийг албан ёсоор өөрийн вэб сайт дээр байрлуулах эрхтэй байдаг бөгөөд бусад байгууллагуудын хувьд ч бидэнтэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулах боломж нь үргэлж нээлттэй байх болно.
- Манай сайтад тавигдсан гадны эх сурвалжийн мэдээ, мэдээллийн өмчлөх эрх нь тухайн сонин сэтгүүлийнх байна.
- Харин бидний боловсруулсан программ хангамж, лого, мэдээ материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу.
Бид хамтран ажилагсадтайгаа төлбөр тооцооны болон бусад үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу, бизнесийн хатуу зарчмыг баримтлан ажиллах болно.
Үйлчилгээний нөхцөл
Та www.gogo.mn –д бүртгүүлснээр манай гишүүн болох бөгөөд сайтын үйлчилгээний ерөнхий нөхцлөөс гадна дараах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.
- www.gogo.mn -ийн гишүүн болохын тулд юуны өмнө шинэ хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөвөөр бүрэн бөглөж, бусадтай давхардаагүй ID, түүнд харгалзах нууц үгийг үүсгэнэ.
- Гишүүний ID болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хангана.
- Сайтыг бусдыг дайрч доромжлох болон гэмт хэргийн ямар нэг хэрэгсэл болгон ашиглахгүй. Гишүүн нь gogo.mn гишүүний эрхийг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ эзэн байна.
- Хэрвээ гишүүн нь 180 хоногоос дээш хугацаанд ID буюу gogo.mn хаягаа ашиглаагүй тохиолдолд бид таны ID-г системээс устгах эрхтэй байна.
|
|
|
|
|
Хаяг:
|
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо Төмөрчний гудамж, 7-1 нутаг дэвсгэр, EXE plaza, 4 давхар.
|
|
Утас:
|
976-7011 0013, 976-11-326 590
|
|
Факс:
|
976-11-326 591
|
|
Э-Шуудан:
|
info@mongolcontent.mn |
|
Веб:
|
www.mongolcontent.mn
|
|
|
|
|
|
|