Мэдээ |  UB Map |  Э-Шуудан |  Хөгжим |  Гар утас |  Тоглоом |  Блог |  Share |  Мессенжер |  Найзууд
GoGo

Гишүүнчлэл, Э-шуудан, SMS-тэй холбоотой асуулт хариултууд

- GoGo.mn сайтад хэрхэн гишүүнээр элсэх вэ?

Тус сайтад гишүүнээр элсэхийн тулд энд дарна уу. Бүртүүлэхдээ та мэдээллээ бүрэн оруулах шаардлагатай. Бүртгэлийн эцэст дэлгэцэнд буй баталгаажуулах кодыг оруулаад үйлчилгээний нөхцөлтэй танилцаарай.

- GoGo.mn-д гишүүнээр элссэний давуу тал нь юу вэ?

  • GoGo.mn  веб сайтын  шинэ үйлчилгээнүүдийн талаар цаг алдалгүй өөрийн GoGo.mn -ны хаягаар хүлээн авах боломжтой;
  • GoGo.mn хаягаа ашиглан интернетээс SMS илгээх, хүлээн авах боломжтой болно.

- Өмнө бүртгүүлсэн Gogo ID – руугаа нэвтэрч болохгүй байна, яах вэ?

Gogo ID–руугаа нэвтрэх үед login failed гэж байвал таны нууц үг буруу эсвэл браузерын тань өмнөх үеийн мэдээлэл хадгалагдаж үлдсэн байх магадлалтай тул Та браузерынхаа cookie-г устгаад, дахин оролдоод үзээрэй.

Cookie-г устгахдаа,
Internet explorer ашигладаг бол браузерынхаа
     Tools -> Internet options -> General tab -> Delete cookies– г дарна.

Mozilla Firefox 2.х ашигладаг бол браузерынхаа
     Tools -> Clear private data -> Cookies сонголтыг сонгоод Clear private data now товчлуурыг дарснаар cookie-гээ цэвэрлэнэ.

Ингэснээр таны браузерт хадгалагдаж байсан урьд нь орж байсан сайтуудын cookie устгагдах болно.

- GoGo.mn-ээс ямар vvрэн телефоны хэрэглэчид рvv SMS илгээх вэ?

Gogo.mn-ээс одоогоор зөвхөн Мобикомын хэрэглэгчид рүү SMS илгээх боломжтой.

- GoGo.mn-ээс хэдэн SMS илгээх боломжтой вэ? SMS явуулах эрхээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Gogo.mn-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч вэбээс 5 ширхэг SMS үнэгүй илгээх боломжтой. Цаашид гар утаснаас SMS хүлээн авах бүрт таны SMS илгээх эрх тань нэмэгдэнэ.

- GoGo.mn-ээс илгээсэн SMS гар утсанд ямар дугаараар очих вэ?

Хэрэглэгч манай сайтад бүртгүүлэн user@gogo.mn мэйл хаягийг авахад нь 511xxxxxx гэсэн хувийн дугаар давхар үүснэ. Таны илгээсэн SMS хэрэглэгчийн гар утсанд 511xxxxxx дугаараас тань очих болно.

- GoGo.mn-ээс SMS илгээхэд ямар үнэтэй вэ?

GoGo.mn-ээс SMS илгээхэд үнэ төлбөргүй болно. Харин гар утасны хэрэглэгч утаснаасаа “GoGo.mn” (511хххххх) рүү SMS илгээх тариф нь:

  • Дараа төлбөрт хэрэглэгчээс               40 төгрөг
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс     энгийн SMS + 27 төгрөг байна.

- GoGo.mn (511хххххх)-ээс SMS хүлээн авах хүсэлгүй бол яах вэ?

Гар утасны хэрэглэгч хэрвээ Gogo.mn сайтаас SMS хүлээн авахыг хүсэхгүй бол “block” командыг 511 тусгай дугаарт илгээснээр SMS хүлээн авахгүй байх боломжтой. 511 тусгай дугаарт илгээсэн SMS-ийн үнэ нь энгийн SMS-ийн тарифтай адил байна.

Мөн гар утасны хэрэглэгч 511 тусгай дугаарт дараах командуудыг илгээх боломжтой.

  • Block – 511-р эхэлсэн дугаараас SMS хүлээн авах эрхээ хаах
  • Unblock - 511-р эхэлсэн дугаараас SMS хүлээн авах эрхээ сэргээх
  • Status - 511-р эхэлсэн дугаараас SMS хүлээн авах эрхийн тайлбарыг харах
  • Help –ийг илгээснээр дээрх 3 командын зааварчилгааг хүлээн авах болно.

- GoGo.mn-д нэвтрэх нууц үгээ мартсан бол яах вэ?

Та mail.gogo.mn хаягаар орон “нууц үгээ мартсан бол” гэсэн холбоосон дээр дарснаар нууц үг сэргээх хэсэг рүү орно.

  • Энэ хэсэгт та юуны өмнө өөрийн gogo ID-аа оруулан нэвтэрнэ.
  • Үүний дараа төрсөн он сар өдөр, анх бүртгүүлэхдээ өгсөн нууц асуултын хариултаа оруулснаар шинэ нууц үгээ хүлээн авах боломжтой болно.
  • Шинэ нууц үгийг системээс автоматаар үүсгэх ба өмнө бүртгүүлсэн и-мэйлдээ эсвэл дэлгэцэнд хүлээн авах гэсэн 2 сонголт бий.
  • Дэлгэцэнд харагдаж буй баталгаажуулах кодыг давтан оруулснаар та шинэ нууц үгээ хүлээн авах боломжтой болно.

Дуу хөгжим, видео клиптэй холбоотой асуулт хариултууд

- GoGo.mn-ээс дуу татаж авч болох уу?

Тус сайтаас Монгол ая дууг өөрийн сонирхлоор сонгон сонсож, клип үзэх, караоке дуулах боломжтой. Бид дуу хөгжмийн зохиогчийн эрхийг хүндэтгэн үзэж эдгээрийг татаж авах боломжгүйгээр оруулсан билээ.

- Хөгжмийн сайтаас дуу яаж хайх вэ?

Та music.gogo.mn-ээс дууг дуугаар, цомгоор, дуучнаар, видео, караоке гэсэн сонголтуудаар хайх гэж буй дуу, дуучныхаа нэрийг бичиж хайх боломжтой болно.

- Дуу сонсох, клип үзэхэд гацаад, тасалдаад байна. Яах вэ?

Видео клип үзэхийн өмнө та ашиглаж буй интернетийн хурдаас хамааран өндөр, дунд, удаан гэсэн сонголтоос сонгоорой.

  • Broadband, LAN-р холбогддог, 500kbps-ээс илүү хурдтай бол Өндөр
  • xDSL, Leased line зэрэг технологийг ашиглан 300-500 kbps хурдтайгаар холбогддог бол Дунд
  • Dial Up гэх мэт 300kbps-ээс бага хурдаар холбогддог бол Удаан гэсэн сонголтыг дарж видео клипийг үзэх боломжтой болно.