gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Хошорюү С.Бямбасүрэн: Сүмочид монголчуудын барилдааныг маш сайн судалдаг, мэддэг болсон

Э.Энхмаа
GoGo Cafe
2025-10-12
149
Twitter logo
Э.Энхмаа
149
Twitter logo
GoGo Cafe
2025-10-12

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх их аварга, Монгол Улсаас төрсөн мэргэжлийн сүмогийн зургаа  дахь аварга Хошорюү С.Бямбасүрэн эх орондоо ирж ёкозүна цолны хүндэтгэлийн ёслолоо хийгээд буцлаа. 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлсэн түүнд их аварга цол олгох эсэхийг Ёкозүнагийн  зөвлөл хуралдаж шийдэж, зөвлөлийн есөн гишүүний 100 хувийн саналаар тэрбээр Их аварга болсон билээ. Авга ах, Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн сүмогийн ертөнцөд нээсэн аваргын замналыг Монголын хүчтэнүүд үргэлжлүүлж, зургаа дахь их аварга цолтон төрсөн юм.

Монгол Улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн үр хүүхдүүдээс гурван аварга төрж, ах нарынхаа амжилтыг ач хүү залгамжилсан нь энэ гэр бүлд төдийгүй, спортын түүхэнд тэмдэглэгдэх   амжилт, бөх сонирхогчдын бахархал болсон билээ.

Мэргэжлийн сүмогийн Аки башё энэ оны 9-р сарын 28-нд өндөрлөмөгц, шинэ аварга Хошорюү С.Бямбасүрэн өөрийн багш, Тацүнами Таичи-н хамт Монголдоо ирж, 10-р сарын 1-ний өдөр цолны мялаалгаа ижий аав, элгэн садантайгаа тэмдэглээд, маргааш нь арлын орноо зорьсон юм. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнг “GoGo Cafe”-д урьж ярилцсанаа уншигч Танд хүргэж байна.

Шинэ Ёконзүнагийн найрын хойморт их аваргын өвөө, Улсын заан Д.Долгорсүрэн, гэргий Х.Пүрэвбадам гуайн хамт, аав Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах, авга ах Д.Сэржбүдээ болон аваргын дэвжээний багш Тацүнами Таичи гэргийн хамт суудлаа эзэлжээ. Хошорюүгийн урилгыг хүлээн авч, спортын амжилтад нь хүндэтгэл үзүүлж баяр хүргэхээр гэр бүл, найз нөхөд, спорт, урлагийнхан тэргүүтэй танхим дүүрэн зочид дуу хуур, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрөөв.

Энэ үеэр ёкозүна С.Бямбасүрэн аав, ээж, эмээ өвөөдөө, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэглэснээр “Дэгдээхэйн чинээ хүүг дэлхийн дэвжээнд гаргасан” Тацүнами дэвжээний багш, ноён Тацүнами Таичи болон түүний гэргийд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан. Арлын орноос шавийнхаа урилгаар хүрэлцэн ирсэн багш, үзэсгэлэнт гэргийд нь хос монгол дээл бэлэглэсэн нь эздэдээ сайхан таарчээ. Тацүнами багш зочидтой мэндчилээд, "Есдүгээр сарын барилдаанд миний шавь хараахан түрүүлж чадсангүй. Бэлтгэлийг нь улам сайжруулж, 11-р сарын башё-н түрүүг авах болно оо” гэхэд зочид баяр хүргэн, алга нижигнүүлцгээв.

-Есдүгээр сарын Аки башё-гийн барилдаанаас ярилцлагаа эхэлье. Тэмцээний сүүлийн өдөр нэмэлт барилдаан гаргасан сонирхолтой башё боллоо. Гэвч хараахан түрүүлж чадсангүй, шинэ ёкозүна Оносато-гийн ялалтаар өндөрлөлөө.  Энэ барилдааны талаарх Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Би 9-р сарын башё-д түрүүлээд ирье гэж бодсон ч хараахан чадсангүй. Гэхдээ 11-р сарын тэмцээнд түрүүлнэ ээ.
Аки башё-гийн 15 дахь өдрийн барилдаан дээр би давбал цомын төлөө нэмэлт барилдаан гарна. Тэгэхээр нэмэлт барилдаан гаргахыг зорьж дэвжээнд гарсан. Энэ барилдаанд чадах зүйлээ бүгдийг хийнэ гэсэн сэтгэл зүйтэй гараад, давсан. Нэмэлт барилдаанд харамсалтайгаар ялагдлаа. Энэ талаар ярихад унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг болох байх даа.  

-Мэргэжлийн сүмод энэ цагт япон, монгол хоёр шинэ ёкозүна хүч үзэж байна. Таны гол өрсөлдөгч Оносато байх, тийм үү?
-Тийм ээ. Онасато тавдугаар сарын башё-д түрүүлж, 75 дахь  ёкозүна боллоо. Бид хоёрын нас ойролцоо, надаас нэг дүү. Гэхдээ биеийн харьцаагаар япон аварга надаас өндөр 193 см, 192 кг жинтэй. Би хажууд нь хамаагүй жижигхэн байгаа юм. /инээв/

-Тэгвэл биеийн харьцаа жижиг энэ “сул тал”-аа юугаар нөхөх вэ. Ийм бөхтэй ямар арга барилаар барилдах вэ?
-Би ер нь ямар нэг юм бодохгүй, төвлөрч барилдахыг хүсдэг. Сүмочид бид жилийн турш өдөр бүр бэлтгэл хийдэг. Тэр бэлтгэлийн үр дүнг тэмцээн дээр гаргадаг. Ямар нэг юм болохгүй бол тэр нь бэртэл гэмтэл байдаг. Бэртэл гэмтэл л миний том өрсөлдөгч болж байна л даа.

Нэгдүгээр сарын башё-гийн нэмэлт хоёр барилдааны үеэр би тохойгоо бэртээсэн. Тохой бэртэлтэй хэдий ч аварга болсон анхны башёдаа барилдахгүй бол болохгүй гэж дэвжээний багштайгаа ярилцаад гуравдугаар сарын башёд барилдсан. Яалт ч үгүй бэртэл сэдэрсэн. "Чи үүнээс илүү бэртэл авах эрсдэлтэй, боль" гэж багш хэлсэн. Багшийн үгэнд орж башёг орхисон.

-Аварга болсон анхны 3-р сарын барилдааныг дундаас нь орхисон. 7-р сарын барилдааныг өнжсөн. Сүмо сонирхогчдын хүлээлт ихтэй тэр үед дотроо ямар бодолтой байв?
-Эхэндээ цолондоо дасаагүй, биеэ барьдаг гэх үү дээ. Барилдахаас илүү бодогддог. Бодохгүй байя гэхээр бүр их бодогддог. Үе үеийн аваргууд надад хэлж байсан л даа. Аварга болсны дараа нэг үе барилдаан мууддаг юм шүү гэж. Яагаад вэ ах аа? гэхэд аварга болохыг зорьж, зорилгодоо хүрчихвэл хүсэл биелж, ханадаг, тааруухан болчихдог талтай. Тэгэхээр чи одоо бүр том зорилго тавь гэж хэлсэн. Эхэндээ айдастай, сандралтай л байсан. Одоо л дасаж байна.

-Тавдугаар сарын башёд Та өрсөлдөгч Оносато-г давсан байх аа?
-Тийм ээ. Оносато-г надад унасан ч сайн барилдаж, тавдугаар сарын башёд Ёкозүна болсон. Тэр барилдаанд бэртэл гэмтэл харьцангүй гайгүй болж, 12 даваа, гурван унаатай өндөрлөсөн. Нэг ч унааүй явж байгаад сүүлийн өдрүүдийн барилдаанд унасан. Энэ жил яагаад ч юм их бэртэл гэмтэл их авч байна. Ер нь сүмочид бэртэл гэмтэл их авдаг, бэртсэн ч бэртээгүй юм шиг барилддаг. 

Багадаа "Бөх болно, гэхдээ сүмо барилдахгүй" гэдэг байлаа

-Анх ахлах сургуульд сурахаар Япон орныг зорьжээ. Сүмо барилдахаас өөр сонголт бараг байгаагүй болов уу?
-Би 2015 онд 15 настайдаа Япон улсад очсон. Би багаасаа л бөх болно, гэхдээ сүмо барилдахгүй гэдэг байсан.
Намайг анх явахад Дагвадорж ах “Сүмо барилдах уу, чөлөөт бөхөөр хичээллэх үү?” гэж асуусан. Хүүхэд байхаасаа сүмог дэргэдээс нь харж өссөн болохоор яагаад ч юм айдастай байсан. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр сүмо барилдахгүй, чөлөөтөөр барилдана гэж хэлсэн юм.  

Очоод хоёр сар боллоо. Чөлөөтөөр хичээллэж байгаад, яагаад ч юм сүмо барилдаж үзмээр санагдаад болдоггүй. Дагваа ахад хэлээд, зад загнуулсан даа. “Анх явахад чинь асуусан. Чи чөлөөтийг сонгосон биз дээ” гэсэн. “Тийм ээ, ах аа” гэсэн чинь “Дуугүй чөлөөтөөрөө барилд” гэсэн. “За, сүмо барилдах ч худлаа боллоо доо” гэж бодсон. Тэр өдөр бэлтгэлдээ ороод, маргааш нь өглөөний бэлтгэлээ хийгээд сургуульдаа явахын өмнөхөн Дагваа ахаас мессэж ирсэн.

Яасан юм бол! гээд айдастайгаар харсан чинь “Сүмо барилдаж болно. Багшид чинь хэлсэн байгаа” гэсэн байв. “Намайг долоо хоногт бэлтгэл хийлгэж үзнэ, болохоор бол авна. Болохгүй бол чөлөөтөөрөө барилд” гэлээ. Хоёр өдөр бэлтгэл хийгээд байхад намайг авахаар болж, сүмогийн клубт орсон.   

-“Сүмо л барилдахгүй” гэж байсан хүүхэд яагаад гэнэт тэгж их татагдав. Юу нөлөөлөв?
-Японд очоод удаагүй байхад Сүмогийн ордонд 5-р сарын башё болж байв. Манай сургуулиас Спортын ангийн бүх хүүхдүүдэд сүмо үзүүлэхээр боллоо. Би зурагтаар л харж байснаас биш Сүмогийн ордонд нь орж, анх удаа үзсэн минь тэр барилдаан. Тэр тэмцээнд шинэ аварга Какүрюү М.Ананд ахыг Японы Эндо давсан. Сүмогийн ордон тэр чигээрээ шуугиж, үзэгчид баярлаж суудлаа авч шидээд л сүртэй юм болов. Тэгэхэд яагаад ч сэтгэл догдолж, барилдмаар санагдаад болдоггүй. Байрандаа очоод Дагваа ах руу шууд “Би сүмо барилдмаар байна” гэж бичээд, зад загнуулсан нь тэр л дээ.

-Сүмогийн ертөнцөд ороод ирлээ. Ямар байв?
-Ахлах сургуулийнхны дунд жилд нэг удаа Бүх японы аварга шалгаруулах том тэмцээн болдог. Дагвадорж ах анх очоод байхдаа тэр тэмцээнд 3-рт орж байсан. Ахлах сургуулийн сурагчид тэр тэмцээнд орох гуравхан боломж байдаг, ахлах сургуулийн 1,2, 3-р ангид. Би 2-р ангид байхдаа анх ороод, шөвгийн 16-нд үлдээд унасан. Тэгээд ахад бас зад загнуулсан. Уг нь 400-500-гаад хүүхдээс 16-д үлдсэн юм.

Өсвөр насныхны Бүх Японы аварга шалгаруулах тэр тэмцээнд орохын тулд эхлээд муждаа түрүүлэх ёстой. Манайхаар бол аймаг гэсэн үг л дээ. Чиба мужид би түрүүлж, Д.Рагчаа гардийн хүү Асахакүрюү Жамъянтогтох үзүүрлээд, бид хоёр мужаасаа бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд орсон. 3-р ангидаа тэр тэмцээнд үзсээр байгаад үзүүрлэсэн.

Тэр барилдаанд тухайн үед Оросоос барилдаж байсан тува бөх Роога А.Амарсанаа бид хоёр үзүүр, түрүүнд үлдсэн. Роога-г тухайн үед монгол хүүхэд гэдэг байсан. Бид хоёр барилдахад Бүх Японы ахлах сургуулийн барилдааны 100 гаруй жилийн түүхэнд анх удаа хоёр монгол хүүхэд үзүүр, түрүүнд үлдлээ гэж шуугиж байсан даа. Тэр барилдаанд би унасан байхгүй юү. Дотогшоо дотогшоо нулимс унагаад, шар хөдлөөд бууж билээ /инээв/.

-Мэргэжлийн сүмогийн Их аварга болох мөрөөдөлдөө хүрсэн тэр үеийн сэтгэгдэл ямар байв?
-2018 онд мэргэжлийн сүмод хөл тавьснаас хойших долоон жилд юм юм л үзлээ дээ. Ахын ивээл гэхээс илүү хүмүүсийн хүлээлт их байдаг.  

Д.Дагвадорж ах барилдааны тал дээр супер шүү дээ. Тэр хүний барилдааныг би дуурайж чадахгүй

-Их аварга Д.Дагвадоржийн төрсөн ахын хүүхэд, царай зүс ч адилхан. Хоёр ёкозүна дараалан давахад нь дараагийн Дагвадорж гарч ирлээ гэж япончууд шуугиж, сүмо сонирхогчдын анхаарал татсан. Энэ нь эргээд Танд дарамт болдог уу?
-Дагвадорж аваргын дүү гэдэг утгаар хүмүүсийн хүлээлт их байсан нь үнэн. Япончууд монгол сүмочдыг Асашёорюү, Хакүхо гэдэг бөхчүүдээр л төсөөлж ирсэн шүү дээ. Тэднийхээ амжилтыг залгамжилж яваадаа баяртай байгаа ч гэсэн үнэндээ амаргүй.  Тэр залгамжийг тасалмааргүй байна.

Ер нь их дарамт болно. Би сайн барилдахгүй бол болохгүй. Миний нэрийн өмнө манай ахын нэр бий. Хэрэв би муу барилдвал энэ хүний нэрэнд сэвтэй гэдэг нь өөрөө дарамт юм уу даа. Гэхдээ тэр бүхнийг туулж, нэгдүгээр сарын башё-д аварга цолоо авлаа. Энэ амжилтын төлөө үнэхээр хичээсэн. Аваргын ёсолгоо хийж байна гэж би зүүдэлдэг байсан. Аварга цол авсан нь зүүд ч юм шиг, цол авсан шөнөө унтмааргүй. Унтвал сэрүүн зүүдээ тасалдуулах юм шиг бодогдож байсан нь  сэтгэл хөдлөл ихтэй байсны шинж болов уу даа.

-Бөхөд удам гэж байдаг. Д.Долгорсүрэн зааны үр удмаас үндэсний бөхийн Улсын аварга Сумъяабазар, улсын начин Сэржбүдээ, сүмогийн Их аварга Дагвадорж, хоёр дахь үеэс сүмогийн шинэ аварга төрлөө.
-Ген гэдэг нь тэр байх даа. Сүмогийн түүхэнд удам дамжсан аваргууд байдаг. Аав нь барилдаж байсан, одоо хүүхдүүд нь барилдаж байгаа бөхчүүд олон бий. Гэхдээ нэг гэр бүлээс хоёр аварга төрсөн хоёр дахь тохиолдол нь бид юм билээ. Анхных нь алдарт Таканахана, Ваканахана ах дүү аваргууд. Аав нь Озэки буюу арслан цолтой, өвөө нь аварга тийм гэр бүл юм.  

-Бөхийн удамтай, чөлөөт бөхийн суурьтай тамирчны хувьд давуу тал ихтэй. Энэ боломжийг сүмо бөхөд мэхний ямар хувилбар, давуу тал болгож гаргах боломж байна вэ?
-Миний хөл барилдаан, өрсөлдөгчөөсөө доогуур барилддаг нь чөлөөт бөхийн суурьтай холбоотой гэж боддог. Би дээд зиндаанд анх гарч ирэхдээ жижиг, 125 кг жинтэй л байсан. Одоо 150 кг.  Тэгэхэд надад том биетэй бөхчүүдтэй барилдахад хэцүү байсан. Гэхдээ тэднийг унагаах арга нь хөл мэх байсан. Хутгана, мордоно, хавирна, бусгана. Ийм мэх хийдэг байсан шүү.

-Мэргэжлийн сүмод Таны авга ах Д.Сэржбүдээ начны хүү, мөн Г.Өсөхбаяр аваргын хүү, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хүү, Д.Рагчаа гарьдын хүү гэх мэтээр үндэсний бөхийн удамтай бөхчүүд ар араасаа орж ирж байна.
-Рагчаа гарьдын хүү бид хоёр нас чацуу. 2015 онд Монголоос Япон руу нэг сургуульд хамт явсан миний хамгийн сайн найз. Ахлах сургуулиа төгсөөд би мэргэжлийн сүмод орж, Р.Жамъянтогтох маань Их сургуульд орсон. Их сургуулиа төгсөөд, сүмод сүүлд орсон л доо. Ахлах сургууль төгсөх үед сүмод онгорхой дэвжээ байгаагүй, хүлээвэл цаг алдана гээд найз маань Их сургуульд орсон. Их сургуулиа төгсөөд Асасэкирюү Б.Дашням ахын дэвжээнд орсон.

Удмын талаар хэлэхэд, удамтай байж болно. Гэхдээ удамд тэгтэл их ач холбогдол өгөх хэрэггүй. Барилдах дуртай, хичээл зүтгэл сайтай хүүхдүүдэд боломж байгаа шүү дээ. Би бол барилдах дуртай.

-Дэвжээгээ өөрөө сонгох боломж байдаг уу. Тацүнами дэвжээнд яагаад орсон бэ?
-Би сонгоогүй ээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням ах манай Тацүнами дэвжээний багшийг барилдаж байх үед дүү нь байсан. Цэвэгням ах, багш хоёр нэг таарч л дээ. Тэгсэн багш “Дэвжээндээ монгол хүүхэд оруулах гэсэн юм, сайн монгол хүүхэд байна уу?” гэж асуусан гэдэг. Н.Цэвэгням ах намайг Японд байсныг мэдэж байсан болохоор “Асашёорюү аваргын дүү байгаа” гэж хэлсэн юм билээ. Тэрийг сонссоныхоо маргааш нь багш манай сургуульд хүрээд ирсэн. Тэгэхэд би ахлах сургуулийн II ангид байсан. Улсын аваргад сүрхий амжилт үзүүлээгүй, дөнгөж сүмогийн бэлтгэл хийж эхэлж байв. Тиймээс тухайн үед ямар хүн, яах гэж ирснийг ч би мэдээгүй юм.  

Тэр өдрөөс хойш манай дотуур байр болон сургууль руу үе үе хоол хүнс, бусад хэрэгтэй зүйлс явуулдаг болсон. Яагаад явуулаад байгаа юм бол оо? гэж гайхдаг байлаа. Ахлах сургуулиа төгсөөд би Таүцами дэвжээндээ орж, шууд мэргэжлийн сүмод орсон юм.

-Таны багш Тацүнами оёката 1992 онд Японд очсон анхны зургаан монгол сүмочийг сайн таньдаг гэдэг?  
-Тийм ээ. Анхны зургаан Монголыг Ошима ояката угтаж авсан, тэдний дэвжээний багш нь байсан. Манай багш тэр дэвжээний бөх байсан. Тэгэхээр манай багш Тацүнами оёкато монголчуудыг сайн мэддэг. Багш “Монголчууд нэг л өөр” гэж хэлдэг. Тиймдээ ч  миний талаар сонсоод, маргааш нь шууд олоод ирсэн юм билээ л дээ.

-Танд Асашёорюү аварга хэр зааж, зөвлөдөг вэ. Юу гэж хэлдэг вэ?
-Дагвадорж ах бол барилдааны тал дээр супер хүн шүү дээ. Тэр хүний барилдааныг би дуурайж чадахгүй. Дуурайхсан гэж үзээд би хийж чадахгүй, бид хоёр өөр хүн. Бид хоёрын барилдаан их өөр юм билээ. Хүмүүс “Ахаасаа зөвлөгөө авдаггүй юм уу?” гэдэг. Зөвлөгөө авдаг, өгдөг. Хэчнээн зөвлөгөө өгсөн ч барилдаж байгаа хувь хүн нь би шүү дээ. Дагвадорж ах “Чи барилдаж байгаа юм чинь өөрөөрөө л бай” гэдэг. Сумъяабазар ах ч “Өөрийнхөөрөө л барилд, чи барилдаж байгаа юм байгаа биз дээ” гэж хэлдэг.

-Дэвжээн дээр гаргаж байгаа араншин, тэр ширүүн харцыг Д.Дагвадорж аварга шиг харагддаг гэж хэлдэг юм билээ?
-Өөрийнхөөрөө байхаар  л гарч байгаа араншин нь тэр л дээ. Тэр үеийн л сэтгэл хөдлөл юм. Тэгэхээр намайг “Дагвадорж аваргыг дуурайж байна. Барилдахаасаа таахалзлаа, яагаа ч үгүй байхад...” гэх мэтээр шүүмжилдэг юм билээ. Сүмод барилдаж байгаа бид нар сошиалаас харж л байдаг. Тэрийг харах ер нь жаахан хэцүү байдаг шүү. Эх орноосоо хол яваа хүмүүс Монголынхоо нэрийг гаргахсан гэж хөлс, хүчээ шавхаж яваа хэддээ урам өгдөггүй юм гэхэд муулахгүй бол сайнсан гэж бодогдох үе бий.

-Сүмод барилдаж эхлэхэд Д.Долгорсүрэн заан өвөө нь юу хэлж байв. Мэх заадаг уу?
-Би багын л өвөөгийн эрх хүүхэд байлаа. Өвөө хаашаа ч явсан намайг дагуулна. Дагвадорж ах ч  Японоос амралтаараа ирээд ийш тийш явахдаа дандаа намайг дагуулдаг. Тэгээд “Энэ хүү л  манайхаас бөх болох ганц нь. За, нэг дэвчих” гэдэг. Би өвөөгөөрөө дэвээ заалгачихсан, дэвнэ. Дэвээд л, ах нараас чихэр боорцог авдаг хүүхэд байлаа. Одоо ч Японоос дуртай цагтаа өвөөтэй утсаар ярина. Ярихдаа л “Миний хүү, ингэж барилд” гээд дандаа бөх ярина, мэх хэлж сануулна шүү дээ. 

-Танай үеэлүүд дунд өөр барилддаг хүн байна уу?
-Би айлын дундах нь, манай ах, дүү хоёр ноцолдох, барилдах дургүй. Ер нь үеэлүүд дундаа би л барилдах дуртай нь байсан даа. Сүүлд манай Бүдээ ахын бага хүү сүмо барилдахаар орж ирлээ. Гэрээсээ хоёулаа болоод сайхан л байна.

Одоо Д.Дагвадорж, М.Даваажаргал ах нар шиг 25, 45 түрүүлэх хэцүү гэж сүмочид ярьдаг

-Сүмогийн дэвжээнд Асашёорюүгийн манлайлал урт хугацаанд үргэлжилсэн. Араас нь Хакүхо аварга урт хугацаанд ноёрхож, мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилтыг тогтоолоо. Тэр үеэс хойш сүмогийн ертөнцөд хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Сүмо маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Сүмод үе солигдож байна. Миний үеийн бөхчүүд маш олон болсон. Доороос залуу бөхчүүд олноор орж ирж байна.
Үе үеэс одоо сүмогийн барилдааныг үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Сүмогийн ордон 15 хоногийн турш тасалбар олдохгүй дүүрэн байх болсон. Тойргийн барилдаан ч амралтгүй үргэлжилдэг боллоо. 10-р сарын 1-нд би аварга цолны мялаалгаа хийгээд, 2-нд буцна. 10-р сарын 12-нд Лондонд болох тойргийн барилдаанд сүмочид барилдахаар явах юм. Сүмо бөх дэлхийд алдаршиж байна. Лондонгоос ирээд шууд 11-р сарын барилдааны бэлтгэлдээ орно.

Сүмогийн дэвжээнд ноёрхлоо тогтоож байсан Дагваа ах, Даваа ах нар шиг 25, 45 түрүүлнэ гэдэг хэцүү. Одоо 20-иос дээш удаа түрүүлэхэд л хэцүү гэж сүмогийн эргэн тойронд яригдаж байна. Яагаад гэвэл хүмүүсийн барилдааны онцлог их өөр болсон. Сүмочид монголчуудын барилдааныг судалдаг, мэддэг болсон. Сүмочдын биеийн жин ч асар их өөрчлөгдөж, жин ихтэйн дээр өндөр болсон. Ер нь сүмо илүү сонирхолтой болж байгаа. Ямар бөх түрүүлэхийг таахад бэрх, хэн сайн бэлтгэл хийсэн, аз од нь гийсэн бөх л түрүүлнэ. Дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдийн хүч чадал жигд сайжирсан.

Сүмод нэг үе 150 кг жинтэй бөх томдоо ордог байсан бол одоо 190, 200 кг-тай бөхчүүд олон байна. Тийм том жинтэй хүн хатуу дэвжээнээс унавал бэртэж, гэмтэх эрсдэлтэй амаргүй л дээ.
 
-Таны бэртэл гэмтэл одоо гайгүй болсон уу?
-Бэртэл гэмтэл байгаа. Тэмцээнгүй үедээ эмчилгээ хийлгэнгээ бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхгүй, эмчилгээгээ хийлгэвэл хурдан эдгэнэ л дээ. Нэг өдрийн бэлтгэл алдах нь долоо хоног бэлтгэл хийгээгүйтэй адилхан болдог. Тиймээс эмчилгээ хийлгэнгээ бэлтгэлээ хийдэг.

-Сүмо бөх олимпын төрөлд ороосой гэж хүсдэг монголчууд байдаг. Энэ тал дээр Та ямар бодолтой байдаг вэ?
-Би сайн хэлж мэдэхгүй юм. Сүмо бол спорт гэхээс илүү самурайн ёс заншлыг хадгалж үлдсэн ганц үндэсний өв соёл гэж япончууд үздэг. Үндэсний өв соёлоо япончууд хүн төрөлхтний спортын их наадам олимпын төрөлд оруулах уу гэдэг дээр надад хэлэх үг үнэхээр алга даа.

Монголын үндэсний бөхийн барилдаанд гадаадын бөх түрүүлбэл монголчууд яаж хүлээж авах бол...

-Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, хариуг нь хүлээж байсан тэр хүлээлт ямар байв?
-Тэр хүлээлт үү? Ёкозүнагийн зөвлөл багадаа 30 минутаас нэг цаг хүртэл хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргадаг. Тэгсэн тэр хурал 8-хан минутад дууссан. Ёкозүнагийн зөвлөлийн есөн гишүүн бүгд санал нэгтэй дэмжсэн.

Манай туслах “Хурал дуусчихлаа. Ёкозүнагийн зөвлөл таныг их аварга болгохоор шийдвэрлэсэн гэнэ” гэхэд нь би итгэхгүй, “8-хан минут хуралдаад шийдлээ гэж үү? Битгий худлаа яриад, тоглоод байгаарай” гэж байв. Тэгсэн араас нь багш орж ирэв. Яасан багш аа? гэсэн “Зөвшөөрөл гарсан, чи аварга болсон. Одоо ярилцлагаа өг” гэхэд нь би сонин царайлаад, нулимс дүүрээд ирсэн дээ.

-Ёкозүна болсноо хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?
-Аав ээж рүүгээ ярьсан. Манай хоёр Японд ирээд байсан. Бас л надтай хамт догдлоод л хүлээж байгаа шүү дээ. Үгээр хэлшгүй сайхан мөч байсаан.

2025 оны 1-р сарын тэмцээнд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга зодог тайлсан. Тэр сард Оносато бид хоёр аваргын төлөө барилдаж байсан. Бид хоёр тааруу барилдсан бол аваргагүй башё болох байсан. Ган-Эрдэнэ аваргын зодог тайлсан сард би түрүүлж, өмнөх сард нь үзүүр түрүүнд үлдэж таарсан учир энэ хүн аварга цол авч болох юм байна гэж Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн багш нар санал нэгтэйгээр надад аварга цол хүртээсэн.

-Та бол Монголоос төрсөн сүмогийн зургаа дахь аварга. Монголчуудын хувьд сүмо бөхийн аваргын буухиаг монгол бөхчүүд битгий таслаасай гэсэн хандлагатай байдаг?
-Хэрэв Монголын үндэсний бөхийн барилдаанд гадаадын бөх түрүүлбэл монголчууд яаж хүлээж авах бол. Тэгэхэд япончууд үндэсний уламжлалт соёл, спортдоо маш шударга хандаж ирсэн. Манайхан мэргэжлийн сүмогийн аварга нь монгол хүн л байх ёстой мэтээр ярих нь буруу гэж боддог. Хэн хичээж сайн бэлтгэл хийнэ, тэр л амжилтад хүрнэ. Дугүй тойрог дотор тавхан секундын дотор ялалт, ялагдал шийддэг. Тэр таван секундын төлөө жилийн турш тасралтгүй бэлтгэл хийж байгаа шүү дээ. Хүмүүс их амархан мэт төсөөлдөг шиг байгаа юм.  

-Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
-Би кино үзэх их дуртай. Netflix-ээс голдуу түүхэн кино сонгож үзэж байна. Хамгийн сүүлд Японы түүхтэй холбоотой кино үзсэн. Сайн кино бол мэдлэг ч өгнө, сайхан амралт болно.

-Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд спортын амжилтаараа олны анхаарал татдаг. Тэдэн дундаа хамгийн чимээгүй байдаг нь танай аавыг гэж хэлдэг юм билээ?
-Аав уг нь барилдаж байсан гэдэг. Тэрийг нь ярихад яах нь вэ гээд халгаахгүй. Манай аав дуу цөөтэй, зураг авхуулахаас ч зугтдаг хүн шүү дээ. Бүгдээрээ зураг авхуулах болоход аав л алга болсон байдаг. “Би орохгүй, түвэг түвэг гэдэг”, ард нь л байдаг хүн дээ.

-Та багадаа ямар хүүхэд байв?
-Нэлээд сахилгагүй талдаа аав, ээжийнхээ чихийг нэлээн “дулаацуулдаг” хүүхэд байсан. Бага байхаасаа л улсын зааны гэр бүл, аваргуудын ахын хүү гэсэн яриан дунд өссөн. Нийслэлийн 47-р сургуульд сурч байгаад 10-р ангидаа 2015 оны 3-р сарын 27-нд  Япон улсын Кашива ахлах сургуульд сурахаар явсан. Очоод удаагүй байхдаа гэрээ их санана. Би зуны одыг их санадаг. Японд бол од бараг харагдахгүй.

Ёкозүна цолны мялаалгын үеэр Хошорюү С.Бямбасүрэнгийн өвөө Улсын заан Д.Долгорсүрэн, эмээ Х.Пүрэвбадам нар нь ач хүүгийнхээ бага насны талаар дурссаныг хүргэе.

Эмээ Х.Пүрэвбадам, Манай үр хүүхдүүд аавынхаа гаргасан замаар спортод хөл тавьж, үндэсний бөх болон мэргэжлийн сүмод амжилт гаргаж байгаад өвгөн бид хоёр баяртай байдаг. Манай хүүхдүүд спортын л өгөгдөлтэй гэж хардаг. Спортод бүхнээ зориулж, амжилтад хүрч олон сайхан дурсамжийг бүтээсэн. Миний хүү сүмогийн их аварга болсон. Дараа нь дүү нь аварга боллоо. Ахынхаа араас ач хүү С.Лувсангомбо маань мэргэжлийн сүмод барилдаж эхэллээ. Ах нарынхаа хойноос ач хөвгүүд минь залгамжилж явааг харахад сайхан байна.

Манай Сугаррагчаагийнх гурван хүүтэй, дундах нь Бямбасүрэн. Бямбасүрэн төрөөд удаагүй байхдаа л сар болсон хүүхэд шиг мах мяраа сайтай, өвөө, эмээгийнхээ хайрыг татсан хүү байлаа. Хүүхдүүдээ эрүүл агаарт өсгөх гэж Сугаррагчаагийнх хөдөө гардаг. Идээ цагаа, таван хошуу малын буянаа эдэлж, идэж ууж өсөцгөөсөн дөө, манай хүүхдүүд. Бямбасүрэн багаасаа л адуу малд ойр, морь унах дуртай, мал ахуйтай ноцолддог хүүхэд байсан. Өвөөтэйгээ малд явна.

Үр хүүхдүүд  маань өсөж том болоод, спортын амжилт гаргаж, хүн бүхэнд оногдоод байхгүй буян заяаг нь эдэлж явна даа. Япон орон бол монголчуудад төдийгүй манай гэр бүлд хайр ивээл, ач буянаа өгсөн орон, ард түмэн юм. Ямар улс, үндэстэн байх нь хамаагүй хүн гэдэг бүгд ижил зүрх сэтгэлтэй, жаргал зовлонтой. Энэ орчлонд ирээд буцахын хооронд танай манай гэлгүй, бие биеэ дэмжиж сайн сайхан яваасай гэж хүсдэг.

Улсын заан Д.Долгорсүрэн, Манай Бямбасүрэн багаасаа л мотоциклд суухгүй, морь унана гэдэг. Хөдөө байхдаа үеийн хүүхдүүдтэй барилдана. Давахдаа туг тойрч байна гээд гэрийн ойролцоох  халгай тойрно. Багаасаа бөхөд сонирхолтой хүүхэд байсан даа. Мэргэжлийн сүмод хоёр дахь түрүүгээ авлаа, сая 9-р сард ч сайн барилдлаа, Японы шинэ ёкозүна Оносато түрүүллээ. Японы бөхчүүд ч сайхан шүү дээ.

Монголоос олон сайхан бөхчүүд барилдаж, амжилтад хүрч байна. Япон орон манай гэр бүлийн хоёр дахь эх орон болсон гэж би боддог. Үр хүүхдүүд, ач нарын ихэнх нь Япон оронд их, дээд сургуульд сурч боловсрол эзэмшиж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан