Өнөөдөр 19.00 цагт "УБ палас"-ын концертын их танхимд "Танилцъя охин" бие даасан тоглолтоо хийх гэж байгаа дуучин Л.Байздатай холбогдлоо.
-Л.Байздагийн уянгалаг дуунуудыг сонсохыг хүсч буй үнэнч фэнүүддээ ямар бэлэг барих гэж байна?
-2003 онд аавынхаа дурсгалд зориулан бие даасан тоглолтоо хийж байсан бол найман жилийн дараа энэ тоглолтоороо ээждээ бэлэг барьж байгаа юм. Монгол хүн бүр дуу хөгжмөөс урам зориг авч ирээдүйд ихийг хийж бүтээгээсэй гэсэндээ тоглолтоо "Танилцъя охин" хэмээх хайртай дуугаараа нэрлэлээ. Энэ үдэш үзэгчдээ уянгын дуунд уярааж цэвэр поп, амьд тоглолтыг мэдрүүлнэ. Тоглолтдоо "Танилцъя охин", "Чиний зураг", "Үүрдийн наран" зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон хуучны хит дуунуудаа дуулна.
-Найман жилийн дараа тоглох шийдвэр гаргахдаа айгаагүй юу?
-"Эргэн дурсахуй-1, 2, 3" тоглолтод оролцоход үзэгчид сайхан хүлээж авсан. 1990-ээд оныхны дуулж байсан дуунууд өнөөгийн рок попт ч "амьд" байгаа нь мэдрэгддэг. Тиймээс монголчууддаа ур чадвар, хүсэл тэмүүллээ тайлагнах цаг болсон. Дэмжиж туслах байгууллага гарч, нөхцөл ч сайхан бүрдлээ. Байзда ямар дуу дуулдаг байсныг сануулах л үлдлээ.
-Бүжиггүйгээр Л.Байздагийн тоглолтыг төсөөлөхгүй байна Тоглолтод чинь хамтлаг, дуучид оролцох уу?
-Би аяыг нь бичиж, М.Билэгсайхан үгийг зохиосон "Тавилан" нэртэй цоо шинэ уран бүтээлийг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Гантулга дуулна. Мөн Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын дуучин П.Цолмонтөгс, Х.Айгүл болон "Sync", "Madness" хамтлагууд оролцож уран бүтээлийн дээжээ өргөн барина. Би 1994 онд "Байзда" дуу, бүжгийн хамтлаг байгуулж уран бүтээлээ хийж байсан. Тиймээс бүжиг, хөгжмийн хамтлагууд урилгаар оролцоно.
-Хөдөөгийн залуустаа зориулж тоглолт хийх үү?
-Ирэх сараас "Танилцъя охин" тоглолтоороо аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Мэдээж аялан тоглолтоо наран ургах Дорнод аймгаас эхэлнэ.
Х.Хатан