-Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-
Энэ долоо хоногт улс төрийн тавцан халуун тогоо шиг буцаллаа. Тодруулбал, бид түрүүчийн долоо хоногийн тоймдоо, "Хууль тогтоох дээд байгууллага, Гүйцэтгэх дээд байгууллагын тэргүүн, эрх баригч МАН-ын лидерүүдийн далд зөрчлийг ил гаргасан мэдэгдлүүдийг улс төрчид ар араас нь хийж, олон нийтийг талцуулж байна" хэмээх мэдээллийг нийтэлсэн.
Улмаар, "Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргаснаа танилцууллаа. Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд энэ томилгоог хийснээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгосон" талаар мэдээлсэн юм.
Тус мэдэгдлийг дараа буюу энэ сарын 6-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв.
Тодруулбал, "Засгийн газрын 8-р сарын хуралдаанаар гаргасан 55-р тогтоолоор ААН-үүдэд АМНАТ-ын хөнгөлөлт олгосон нь төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт асуулга тавьж, улмаар Үндсэн хуулийн цэцэд асуулга тавьсан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, өөрийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхлэв.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь дэмжвэл УИХ-аар хэлэлцэх орчин бүрдэнэ. 1/4-ээс доошгүй гэсэн босгыг аль хэдийн давсан. Энэ асуудлыг би УИХ-д маргааш өргөн мэдүүлж, ирэх баасан гарагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой" хэмээн мэдээлсэн юм.
Эдгээр мэдээллийн дараа Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудал хөндөгдөж УИХ-ын гишүүд гарын үсэг зурж, энэ сарын 7-ны өдөр, "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан.
Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон 55-р тогтоолд юу бичсэнийг ЭНД ДАРЖ уншина уу.
Түүнчлэн энэ сарын 8-ны шөнө Off-take нөхцөлтэй, нүүрсний гэрээнүүдийг ил болгов. Үүнд, "Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний гэрээнүүдийг ил болгох замаар эдийн засгийн том төслүүдийг нууцлах байдлаар далд хэрэгжүүлдэг буруу жишгийг халж байгаагаа мэдэгдсэн билээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайтад нүүрсний гэрээнүүдийг нийтэд ил болгож, байршуулж эхэлсэн"-ийг мэдээлсэн.
Дээр дурдсанчлан энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг хойшлууллаа.
ЭНЭ ХУГАЦААНД ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ОНИГООТОЙ БАЙДАЛД ОРЖ БАЙНА
"ТАХИМАА ӨГЧ ЧАДАХГҮЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ ХУЛГАЙЧААР ДУУДАХ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ, Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА"
"НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧДЫН СЭЖҮҮР ЦУХУЙСАНД ТАЛАРХАЖ БАЙНА"
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ
ЕРӨНХИЙ САЙД АА, ТА ЯАГААД ХУУЛИЙН САЙДЫГ СОЛЬСНООР ХЭРЭГ ШИЙДЭГДЭНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙДАГ ЮМ БЭ?
"ГИШҮҮДИЙГ ДАРАМТАЛДАГ ОЛОН БАРИМТ БИЙ. МАН-ЫН УДИРДЛАГАД ОЛОН ЖИЛ ЯВСАН АХ НАР Ч БАЙНА"
"ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН ГЭХ БИЧГИЙГ ГИШҮҮДЭД ТАРААХГҮЙ БАЙНА"
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛД ИРСЭН, ИРЭЭГҮЙ ГИШҮҮД
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг П.Сайнзориг нарын 54 гишүүн энэ сарын 7-нд УИХ-д албан ёсоор гаргасан. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хуралдаан 59.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанд ирсэн гишүүдийн нэрсийг ЭНД дарж харна уу.
"УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ САНАЛД 67 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА"
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргаснаа УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдэгдэв.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, "Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн бий. Хуульд заасны дагуу УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор “Нүүрсний” гэх хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзан шалгуулж, хуулийн байгууллагад хараат бусаар ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ёсзүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагыг хүлээн аваагүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг гаргасан. Энэ албан бичигт МАН-аас 24, Ардчилсан намаас 31, бусад нам эвслээс 2 нийт, 67 УИХ-ын гишүүн гарын үсэг зурлаа. Үүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө" гэлээ.